Lex Oil llc

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь байнгын хорооны гишүүдэд “Лекс Ойл” ХХК-ийн үйл ажиллагааны талаар бодит бус, илт төөрөгдүүлсэн худал мэдээлэл тайлбар хийж, манай байгууллагын бизнес, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан зүй бус үйлдлийг гаргалаа.
Тэрээр манай компанийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллага, яам, газар түүний албан тушаалтныг худалдан авч тэдгээрийн шийдвэрт нөлөөлсөн, хууль бус үйлдэл хийсэн гэх агуулгаар эрүүгийн ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл нь төрийн түшээ хүний хувьд ёс зүйн алдаа гаргасан хариуцлагагүй үйлдэл гэж бид үзэж байна.

Тавтай морилно уу

Бидний тухай

Лекс Ойл ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд УУХҮЯ-наас олгосон бүх төрлийн шатахуун импортлох ба бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, бөөнөөр борлуулах үйл ажиллагааг явуулж байна.

Бид жил бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээг хангах, газрын тосны бүтээгдэхүүний үнийг зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтвортой барих, улс оронд шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэхэд оролцох зэргээр хариуцлагатай бизнесийг явуулсаар ирсэн.

Нээлттэй ажлын байр

Go To Top