Хүний нөөц

Нээлттэй ажлын байр

МАНАЙ КОМПАНИД АЖИЛЛАСНААР

Бид ажилтнууддаа тэгш боломж олгож үнэнч шударга зарчмыг дээдлэн ажилладаг. Эрүүл, аюулгүй ажлын байр, байгууллагын зөв соёл, ур чадвараас шалтгаалсан цалин хөлс, өсөж хөгжих боломж, хуулийн дагуу хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус хувь хүн талаасаа манлайлан хөгжихөд бодитой тусалж дэмжинэ. Мөн ажиллагсдынхаа чөлөөт цагийг идэвхитэй өнгөрөөх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор тогтмол зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн ажил арга хэмжээ нь Таны хөдөлмөрлөх сэдэл, ажлын бүтээмж, хамт олонтойгоо хамтран ажиллахад таатайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

танд дараах давуу талууд нээлттэй болно:

– Өсөн дэвжих, өөрийгөө харуулах ижил тэгш боломж;

– Ажилтны сурч боловсрох, шинийг санаачлах хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг;

– Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах;

– Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого;

– Илүү цагийн цалин, нэмэлт урамшуулал;

– Утасны төлбөрийн хөнгөлөлт;

– Эрч хүчтэй чадварлаг найрсаг хамт олонтой хамтран ажиллах боломж.

Go To Top