Албан тушаал: Шатахууны нярав
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад бүтээгдэхүүнийг технологийн дагуу хүлээн авах, хадгалагдаж буй бүтээгдэхүүнийг технологийн дагуу зарлага гаргах, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, бүртгэл тооцоог хөтөлж, тайлан, мэдээгээр шуурхай хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Газрын тосны салбарын мэргэжлээр болон санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр баклавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн;
• Газрын тосны салбарт ажилласан туршлагатай;
Нэмэлт мэдээлэл:
• Бичиг хэрэг зохион бүрдүүлэх, боловсруулах чадвартай,
• Word, Excel, Power point ба бусад шаардлагатай хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
• Газрын тосны бүтээгдэхүүний чанар, физик химийн шинж чанар, технологийн горим, стандарт, шатахууны хэмжилт тооцоололт, бүртгэлийн талаар мэдлэгтэй,
• Анхан шатны бүртгэл тооцоог хөтлөх, хяналт тавих, тайлан гаргах чадвартай,
• Үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх, шийдвэр гаргах чадвартай,
• Эрүүл мэндийн хувьд аливаа хууч өвчингүй.
Цалин: 1,500,000-1,800,000 төгрөг
Байршил: СХД, Аршаант өртөө
Салбар: Уул уурхай
Түвшин: Мэргэжилтэн
Төрөл: Ээлжийн
Холбоо барих: 77161515, 86431515