2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 23 дахь жилдээ хамтран “ТОП-100” ААН-ийг шалгаруулах хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд “ТОП-100”-аас гадна тэдэнтэй өрсөлдөх 150, нийт 250 компанийг эрэмбэлжээ.

“ТОП-100” ААН-ийг шалгаруулахад Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн дааталын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан болно.
Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн “ТОП-100” ААН оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байгаа ба орлогын хэмжээ өмнөх оноос 11,4 их наяд төгрөгөөр өсөж 50,4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж, төлсөн татварын хэмжээ 6,3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байна.
Манай компани нь “ТОП-100” ААН-ийн ерөнхий эрэмбээр 41-т, борлуулалтын орлогоор 17-д, татварын орлогоор 22-т жагссан бөгөөд 4 дэх жилдээ дараалан “ТОП-100” ААН-ээр өргөмжлөгдөж байна.