Лекс Ойл ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд УУХҮЯ-наас олгосон бүх төрлийн шатахуун импортлох ба бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, бөөнөөр борлуулах үйл ажиллагааг явуулж байна.
Бид жил бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээг хангах, газрын тосны бүтээгдэхүүний үнийг зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтвортой барих, улс оронд шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэхэд оролцох зэргээр хариуцлагатай бизнесийг явуулсаар ирсэн.
Лекс Ойл компани нь МУХАҮТ-аас шалгаруулдаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрийг оруулж буй үндэсний томоохон ТОП-100 ААН-ийн нэгээр 2020-2022 онуудад дараалан шалгарч ирсэн.
Манай компанид газрын тосны зөвлөх болон салбартаа мэргэжлээрээ дагнан ажилласан туршлагатай инженерүүд, мэргэшсэн ажилтнууд ажиллаж байна.
Лекс Ойл ХХК нь Монголын нефть, хийн үндэсний ассоциаци, Газрын тос импортлогчдын мэргэжлийн холбооны гишүүн байгууллага, Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, МХАҮТ-ын Даймонд гишүүн бөгөөд эдгээр байгууллагуудтай газрын тосны салбарын бүхий л асуудлуудаар идэвхитэй хамтран ажилладаг.
Компанийн удирдлагын зүгээс удирдлагын тогтолцоог сайжруулах, менежментийн шилдэг арга барилуудыг хэрэгжүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах, хүн ба байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг хангаж ажиллахад онцгой анхаарал тавьж бодлогоор чиглүүлэн ажилладаг.
Бид хуулийг эрхэмлэн ёс зүйтэй бизнесийг явуулах, нийтийн эрх ашгийг дээдлэх, тогтвортой хөгжлийг бүтээх, амжилтаа бататгах зарчимд суурилан үйл ажиллагаагаа улам тэлсээр байна.