МЭДЭГДЭЛ
“Лекс Ойл” ХХК-ийн талаар сүүлийн үед “IToim” болон зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хамтран бизнес эрхлэгч “Трафигура компаниас хууль бусаар 500 сая доллар авсан” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж, манай болон харилцагч байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаад харамсаж байна. Энэхүү зохион байгуулалттай хууль бус ажиллагаа, худал мэдээллийн эх сурвалжийг “Ройтерс” болон “Трафигура” албан ёсоор мэдээлсэн мэтээр түгээж байгаа нь зүй бус үйлдэл юм.
“Лекс Ойл” ХХК нь Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг бөгөөд Трафигура групптэй тогтоосон хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж, бизнесийн харилцааны явцад үүссэн өглөг, авлага, үр ашгийн тооцоог нийлэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд бизнесийн хэвийн эргэлтэд зарцуулагдах мөнгөн хөрөнгө өндөр, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл тоо хэмээ их байдагтай холбоотой дотоод болон гадаад улсын бизнес эрхлэгчдээс авах авлага, өглөгийн хэмжээ байнга өндөр дүнтэй явдагддаг.
Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдагдаж байгаа Засгийн газар болон хууль хяналтын байгууллагаас манай компанийг шалгаж байгаа гэх мэдээлэл нь ор үндэсгүй ба манай бизнесийн үйл ажиллагаа Засгийн газрын үйл ажиллагаанд хамааралгүй, бидний зүгээс аль нэгэн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүйг үүгээр мэдэгдэж байна.
Дээрх үйлдлийг манай компани болон Трафигура компанид өртэй этгээдүүдийн үүргээ биелүүлэхээс зайлсхийх зорилгоор зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийг ашиглан үйлдэж байгаа гэж үзэж бид бизнесийн болон хувь хүмүүсийн нэр төрд халдсан гүтгэлэг, худал мэдээлэл, үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа болно.
“Лекс Ойл” ХХК нь зарим хэвлэл, мэдээллэлд дурдсан шиг өр авлагыг нуун дарагдуулсан, албан тушаалтантай үгсэн хуйвалдсан, баримт бичгийг засварласан, санхүүгийн болон залилан луйврын шинжтэй гэмт үйлдэл хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.