Бид импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсын MNS 4633:2006 стандартад нийцүүлэн газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологийн дагуу харилцагч, хэрэглэгчиддээ нийлүүлсээр байна.
Лекс Ойл ХХК нь Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 12-13 гаруй хувийг гүйцэтгэж байна.
Манай компани 2019 оноос эхлэн шатахууны улсын нөөц бүрдүүлэх компанийн жагсаалтад багтаж хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн.
Газрын тосны бүтээгдэхүүний импорт Монголд
Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 95 орчим хувийг импортоор хангадаг. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 95 орчим хувийг ОХУ, үлдэх хувийг БНХАУ болон бусад орноос импортолж байна.
Манай улсад газрын тос импортлогч 100 орчим компаниуд байдаг ба зөвхөн хойд хөрш ОХУ-аас л гэхэд жилдээ 900-1500 сая ам.долларын үнэтэй нефтийн бүтээгдэхүүн авч, дотоодын хэрэгцээг хангадаг. Монгол улс нь автобензин, дизель түлшний 90 дээш хувийг төмөр замаар Сүхбаатар ба Эрээнцав боомтоор импортлож байна. БНХАУ болон БНСУ зэрэг улсуудаас төмөр замаар Замын Үүд боомтоор импортлож байна.
Сүүлийн таван жилд манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 66 хувиар өссөн байна.
Монгол улсад 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 721.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 2.2 мян.тн, АИ-92 автобензин 229.6 мян.тн, АИ-95/98 автобензин 5.6 мян.тн, Дизель түлш 418.2 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 17.9 мян.тн, Жет А-1 түлш 11.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 37.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.