Лекс Ойл ХХК-ийн Лаборатори нь 2023 онд MNS ISO/IEC 17025:2018 стандартыг хэрэгжүүлж газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын итгэмжлэлийг авсан. Тус лаборатори ОХУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Бид импортоор ирж буй газрын тосны бүтээгдэхүүнийг вагонцистернээс буулгах үед, хадгалагдаж байгаа саванд, түгээх савны болон бусад харъяалагдах газруудаас ирсэн шатахууны дээжинд шинжилгээг хийж Монгол Улсын Стандартын техникийн шаардлагад /MNS 0216:2017, MNS 0217:2017, MNS 6859:2020, MNS 6861:2020, MNS 6855:2020/ нийцэж байгаа эсэхэд чанарын хяналтыг гүйцэтгэдэг.
Лабораторид суурилуулсан тоног төхөөрөмж, багаж, үнэн зөв байдлыг бататгахын тулд итгэмжлэгдсэн лабораторитой үр дүнгийн харьцуулалт хийж ажилладаг.