Лекс Ойл ХХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, Рашаант өртөөнд байрлах 14,000 м3 газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай ГТБ-ий агуулах, Орхон аймгийн Жаргалант сум, Улаан толгой өртөөнд байрлах нийт 23,200 м3 багтаамжтай ГТБ-ий агуулах, Дорноговь аймаг, Замын-Үүд суман дах нийт 24,000 м3 багтаамжтай ГТБ-ий агуулахтай Тэрчлэн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран бусад компаниудаас нийт 114,610 м3 орчим багтаамж бүхий савуудыг түрээслэн ашиглаж байна.
Бид ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь хил, гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн болон техникийн үзлэгийг технологийн хугацаанаас богино хугацаанд гүйцэтгэж дотоодын 200 гаруй вагон ба автоцистернүүдийг ашиглан харилцагчиддаа түргэн шуурхай гүйцэтгэж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний “Аршаант” агуулах
ГТБ-ний Аршаант агуулах нь СХД-ийн 21-р хороо, Аршаант өртөөний орчим байрладаг ба нийт 14.000 м3 –ийн багтаамжтай. Вагонцистернээс сав, савнаас вагонцистерн, савнаас автоцистерн, вагонцистернээс автоцистерн руу технологийн үндсэн горимоор ажилладаг.

Газрын тосны бүтээгдэхүүний “Замын-Үүд” агуулах
Манай “Замын-Үүд” газрын тосны бүтээгдэхүүний агуулах нь Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд багт байрладаг ба газрын тосны бүтээгдэхүүний буулгалт, хадгалалт болон шилжүүлэн ачилтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт 24,000 метр куб бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай. Үүнээс 2,000 метр куб эзэлхүүнтэй 1 сав нь онгоцны түлш хадгалах зориулалттай байна.

Газрын тосны бүтээгдэхүүний “Улаантолгой” агуулах
Газрын тосны бүтээгдэхүүний “Улаантолгой” агуулах Орхон аймаг, Жаргалант суманд байрладаг. “Улаантолгой” агуулах нь 23,400 м3-ийн багтаамжтай бөгөөд 17,000 тонн хүртэлх газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай ба вагонцистернээс хадгалах сав руу, савнаас вагонцистерн руу, автоцистернээс хадгалах сав руу технологийн горимоор ажилладаг. Агуулах нь 12 вагонцистерн зэрэг буулган авах төмөр зам, вагон эстакадтай.
